Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Хүйтэн цаг хугацааны халаа........

Бичсэн: Чойрын Хүү
14:21, 2011-12-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Булгиа хангал шиг эмнэг энэ л онд
Бууралтаж амжаагүй бурханаасаа би төөрсөн.
Булгаа хүүгийн тамирыг таних гэж өшиглөсөн
Будант хорвоо чамайг би эрийн хугархай шиг биш нуруу шиг давсан.
Өмнөөс ирэх он цаг чамайг харин
Өөрийн дураар залах итгэл надад төрсөн
Өргөс дүүрэн чиний сорилтыг харин
Өөрт чинь тохох бяр надад ирсэн.
Баяртай балагт он минь
Сайн уу сайхан бүхний дуулал жил минь.....
...


Таньдаа.......

Бичсэн: Чойрын Хүү
12:51, 2011-10-26 .. Бичигдсэн: Шүлэг .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Амин судсыг чинь сэмлэн байж ирсэн үр чинь
Алдрай насаа гээлгүй үүрд нялхаараа байх шиг
Асаж дүрэлзсэн хайрыг тань ааш аяг шиг бодож
Ачлал гээчийг үзүүлж амжаагүй хүүгээ өршөө. Ээж минь

Хүү нь өсөж, дээл минь багадаж
Хүслийн залгамж нэрийг тань өргөж
Хүж орчлонгын энүүхэн жамд
Хүн зул болж таныхаа л төлөө бадамлана аа. Ээж ээ

Хорвоогийн анхны рашаан болсон уураг тань
Хоолойд минь одоо ч амин дусал болон үлдэж
Хоногын уртад зовлон даах тэнхээ өгч
Хол ойрын аянд сэтгэлийг минь дэвтээж яваа шүү. Ээж ээ


...


Ижийн минь хайр газарт шингээгүй..........

Бичсэн: Чойрын Хүү
11:25, 2011-10-24 .. Бичигдсэн: Шүлэг .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Өргөст навчис хуйсагнан тэртээ алсрах намраар
Өнчин сэтгэлийг жиндээж хяруу мөнгөрөх цагаар
Өтөл тогоруун дуутай бүүдэг тэнгэрийн дор
Өнө оршихгүй жамыг зүхэж явна аа. Хүү нь

Энэ л өдрийг ирэхгүй юм шиг бодож
Эрхэмсэг өдрүүдийг эгэлд тооцож
Эцсийн нар жаргадаггүйд итгэж
Ээжийнхээ дэргэд танхи явж ээ. Үр нь

Эцгийн яс, эхийн махаар бүрдсэн билээ л бидэн
Эргээд ач хардаггүй билээ л тэд минь
Эргэх цагийн гудиггүй салхинд гандаж
Элсэн сэмрэх шиг асгарч явж дээ нас нь. Таны минь

Ижийн минь хайр газарт шингээгүй
Их бодлын зүрхэн чинадад минь
Эр заяаны тэнхлэг ахад минь
Ээл бүлээн хонгорхон дүү нарт минь үлдсэн шүү...


Ижий үгүй намар........

Бичсэн: Чойрын Хүү
14:35, 2011-10-20 .. Бичигдсэн: Шүлэг .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Бурхан төрсөн газраа хүндгүй
Бусдын дэргэдээс алсрах хүн дурсамж
Бууралтаж амжаагүй санчиг нь дуу
Будант алсын тэртээ миний л ижий мөнхрөх намар цаг аа......


Оожоодоо зориулав хаахаа:::

Архангайн Алтан-Очир
Аав ээждээ эрдэнийн очир
Ангидаа бол Молиго Очир
Аймагтаа бол Нялга Очир....



Харанга Москвагийн бороо...

Бичсэн: Зоригт ван
12:29, 2011-08-24 .. Бичигдсэн: Харанга... .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

G                             Am                     G

Бороо шивэрсэн Москваг санаж байна

G             Em       Am                          Bm

Бодол болсон зургийг чинь харан сууна

Em                                                Am

Тэгэхэд чи минь минийх байсан юм

                 G             Am            G

Түүнээс хойш их хугацаа өнгөрчээ

Бороо шаагисан Москваг санаж байна

Борхон нүд чинь жаргалтай байждээ

Тэгэхэд чи минь хайраа надад өгсөн

Тэнгэрт хальсан ч хоёулаа гэж хэлсэн

                        C                         D             G

Москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнэ

C                ...



Ганг Халамцуу салхи...

Бичсэн: Зоригт ван
12:15, 2011-08-24 .. Бичигдсэн: Ганг (Gang)... .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

   За энэ удаад Ганг-н Халамцуу салхи гэж сайхан дууг нь хүргэж байна...Энэ залуу Маднесс хамтлагийн гитарчин байсан нь үнэн юм шиг байналээ...Маднесийн дуучин Сайхнаатай хамт Захидал дууных нь шинэ клипэн дээр нь гитар дарж хамт тоголсон байнлээ...Давгүй хөөрхөн дуу зохиодог юм байналээ шүү...Охидын Honeymoon хамтлагийн нэг дууг зохиож өгсөн бас Онон гэж залуу дуучин охинд Тайвшрал нэртэй хөөрхөн дуу зохиож өгсөн байналээ...Сониноос дуучин Дэйзитэй гэр бүл болсон гэсэн...

G                                                   Bm

Тэнгэрт гацсан цоорхой үүлний цонхоор

   G                          ...



Хурд Чимээгүй ирэх дурлал...

Бичсэн: Зоригт ван
11:24, 2011-08-19 .. Бичигдсэн: Хурд... .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

G                                               Em

Дурлал чи чив чимээгүй ирэх юм

G                                               C

Дуулах дуу ярих яриа нь тодостдоог

Am        D                         G                  Em

Хайр сэтгэлийн ариун зөөлөн хүсэл минь

G                           Bm                             Em

Жаргал эдлэн мөрөөдөл болон төгсөх юм

Am          D                           G                                   Em

Дусал нулимас унахдаа хацрыг хацрыг сөрөн доошилж

Am              D                            G

Дурлал дагасан бодол урсах юм

Дутуу нойртой зөн билгийн шөнийн зүүдэнд...



1060 хамтлаг Өчигдөр л...

Бичсэн: Зоригт ван
11:00, 2011-08-19 .. Бичигдсэн: 1060 хамтлаг... .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Нилээд удаан энэ блогтоо юм хийсэнгүй...Энэ удаад нилээд хэдэн жилийн өмнө гарч ирж байсан 1060 хамтлагийн Саран дээр цомогт нь багтсан Өчигдөр л гэж нэртэй сайхан дууг хүргэж байнаа...Болж өгвөл дууг нь олоод сонсчоорой олдохгүй бол надаас аваарай...Тухайн үедээ бас их гоё дугаралттай,чадварлаг  хамтлаг байлаа гэж...

E                           C#m            G#m

Алхамч холдож үзээгүй амрагаасаа

E                    C#m      G#m

Арав арван жилээр хагацлаа би

F#m                            G#m               C#m

Амраглан жаргасан анхны тэр шөнүүдийг

F#m                        B

Амсуулж орхиод одсон

 B...



Хөх тэнгэр хамтлаг Үзэсгэлэн төгөлдөр эх орон...

Бичсэн: Зоригт ван
10:08, 2011-08-17 .. Бичигдсэн: Поп (Бусад)... .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
За энэ дуу болвоос намайг бага байхад ах эгч нар л их дуулдаг байсан Хөх тэнгэр хамтлагийн Үзэсгэлэн төгөлдөр эх орон гэж их гоё дуу байгаамаа..Дашдондог Сарантуяа нар дуулжээ...Сүүлд харин Помогите нам кинон дээр нэг бүтэлгүй наймаачин нөхөр гитар дараад бас гоё дуулж байналээ...Гэхдээ тэр кинон дээр болохоор E буюу Ми мажороос эхлээд дарж байсан, Хөх тэнгэрийнх болохоор D буюу Ре мажороос эхлэж байх шиг байналээ...Чадан ядан хийлээ болгооно уу...


D                                              Bm                               F#m

Хун цагаан үүлсийн цаагуур хурц шаргал наран наадаад

Bm         ...



{ Сүүлийн хуудас } { 3-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү