Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Би өчүүхэн нэгэн... юм байна...

18:05, 2010-09-29 .. Бичигдсэн: Миний дотроос .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Яг минутын өмнө нэгэн зохиол уншиж дуусгалаа. Нэр нь Хархулангийн бөгж... Нирунзу хэмээх мрнгол зохиолчийн уран бүтээл. Та бүхэн уншсан ч байж магад уншаагүй ч магад... Үнэхээр сэтгэл хөдөлж, дотор уужирч мөн самсаа шархирмаар гайхалтай уран бүтээл болсон байна. Гэхдээ хамгйин эхлээд энэ номыг надруу явуулсан найздаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Ийм гайхалтай зүйилийг унших болом олгосонд үнэхээр талархлаа анд минь... Амьдрал гэгч ямар гайхалтай арвин баялаг хүн гээч ямар тэсвэр тэвчээртйэ, эх орон гэгч ямар үнэт чухал зүйл болохыг би энэ номноос олж мэдлээ. Ямар гайхалтай уран сэтгэмж гээч нь вэ? хэмээн дотроо шагшин байснаа нуух юун... Харийн оронд хүн хичнээн сайхан зүйл хийгээд, сайхан амьдраад байж болох ч эх орон, үндэс угсаа, түүх соёл гэж ямар агуу зүйл вэ гэдгийг би ухаарлаа. Мөн хүн гэгч тэр дундаа Монгол хүмүн гэх энэ төрлийг олж төрсөндөө үнэхээр бахархан судсаар минь урсаж буй энэ цус Монголынх гээд бодохоор бахархал гэгч зүйлд эзэмдүүлэн байна... Залуусаа хэрвээ та энэ зохиолыг уншиж амжаагүй байгаа бол заавал авч уншаарай мөн уншсан залууётаа ч гэсэн хандаж хэлэхэд үнэхээр үнэн мөн чанарыг нь ойлгож уншаарай гэж хэлмээр байна. Ямар ч байсан энд сурах зүйлээ сураад эх орондоо хэрэгтэй болсан үедээ заавал Монголдоо очиж эх нутгаа хөгжлийн оргилд хүргэх юм байна гэдгийг өчүүхэн миний бие яс махандаа шингтэл ойлголоо...

                                                                                Та бүхнийг хүндэтгэн мэндчилсэн:Enigma

Сэтгэгдэл үлдээх

04:28, 2011-05-12 .. Бичсэн: Зочин
сайхан зохиол шүү бахармаар

01:47, 2010-10-02 .. Бичсэн: xvv
АНУ-д үргэлжилдэг хэсэг нь үнэхээр гайхалтай. Лав л манай элэнц эмээгийн ах дүү нар тэгж явах гэж оролдоод сураггүй болсон юм гэдэг. Ер нь л маш гоё зохиол. Интерном-д лав байлээ.

17:43, 2010-09-30 .. Бичсэн: Enigma
Van ah min harin tmee...
Nomin dekguuruudeer zardag blgui dee ho

20:03, 2010-09-29 .. Бичсэн: upshot_gp
хаана зардаг юм, bi ch gesen ochuuhenee medmeer bna

19:59, 2010-09-29 .. Бичсэн: Хүслийнжигүүр
Би бас уншиад тэгэж байсийм... Надад бүтэн тохимолоороо байгаа.. smug

19:35, 2010-09-29 .. Бичсэн: upshot_gp
IIM ZUILIIG OILGOHGOD IH HETSUU SHUU. HEHE..BAYRLALAA AMJILT HUSIE.

19:10, 2010-09-29 .. Бичсэн: Зоригт ван
Эс хэллүү эс хэллүү золиг минь ай...

{ Сүүлийн хуудас } { 5-р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү



:-)
 
xaax