Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм... | |
Талархлын хүч...Танд талархаж мөн баярлаж явдаг зүйлс байдаг л байлгүй. Тэдгээр бүх зүйл тань таны амьдралд ямар чухал зүйл вэ гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Та үргэлж өөрийнхөө талархсан сэтгэлийг илжрхийлж чаддаг уу? Хэн нэгэнд баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлэээсээ хэлж байсан уу? Би өнөөдрийн сэдвээр юуг сонгох гэж байгааг та бүхэн ойлгосон байлгүй дээ. Би танд талархлын хүч хэр агуу гайхалтай болохыг л хэлэхийг хүссэн юм. Та өглөө босоод мандаж буй алтан нарыг хараад: Өнөөдөр энэ сайхан нарыг харах боломжийг надад олгосонд бурхан тандаа баярлалаа хэмээн сэтгэл зүрхэндээ чин сэтгэлээсээ хэлж байсан уу? Хэрвээ үгүй бол та маргааш өглөөнөөс эхлэн тэгж хэлээд үзээрэй. Танд ямар гайхалтай, ямар сайхан мэдрэмж төрөхийг би үгээр илэрхийлж чадахгүй байгаа болохоор та өөрөө мэдрээд үзээрэй. Энэ хорвоо дээр таныг хүн болгож төрүүлж, өсгөсөн ижий аавдаа баярлалаа хайртай шүү хэмээн чин сэтгэлээсээ өглөө бүр хэлээрэй гэж танд зөвлөе. Тэр үед ямар их аз жаргал танд төрөхийг та төсөөлөөд үзээрэй. Талархлыг хүч ямар агуу, ямар гайхалтай вэ гэдгийг мэдэрсэн тэр үед таны амьдрал гайхамшгаар дүүрэх болно гэдгийг би амлаж байна. Нээрээ шүү. Ингээд дараа дахин уулзатлаа баяртай залуусаа. Та нартаа хайртай шүү...Таныг хүндэтгэн мэндчилсэн: EnigmA Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 9-р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудМиний бас нэгэн ертөнцАнгилалуудХэдэн чухал санааМиний дотроос Сүүлийн бичлэгүүдГэртээ ирлээ....Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас... (гарчиггүй) Инээмсэглэл... Би өчүүхэн нэгэн... юм байна... Ганцаардаад байна... Дотно... Өнөөдөр миний төрсөн өдөр... Талархлын хүч... Hi guys... Миний дотроос Тэнгэр ч миний хязгаар биш... Сайн байна уу хэмээн тантай мэндэлье... НайзуудЗоригт ванАлтангадас gereltuya amigo luna Telmen Чойрын Хүү |