Сөхрүүлж чадаагүй хүндээ хорвоо өөрөө сөхөрдөг юм...

Сайхөөөөөөөөөөөөөн.........

Бичсэн: Чойрын Хүү
11:17, 2010-10-18 .. Бичигдсэн: Бодол .. 24 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэр бүсгүй нэг л дотно. Урьд эртний танил шиг.  Зөөлөн аядуухан ааль, намуухан атлаа донжтойхон яриа. Бага зэргийн ичингүйрсэн инээмсэглэл. Тийм ээ.............................


Мартахын аргагүй...

Бичсэн: Чойрын Хүү
21:57, 2010-10-12 .. Бичигдсэн: Шүлэг .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос
▌.
Мартахын л аргагүй миний л амраг нь
Марал цагаахан шөнийн уянга нь л билээ л
Манант цэнхэрхэн нугын уясал нь л билээ л
Магтаал багахан шүлгийн уярал нь л билээ л
Мартахын л аргагүй миний л амраг нь

Санахгүй л байхын аргагүй миний л амраг нь
Салхин сайвар намрын гуниг нь л билээ л
Саран бүүдийсэн тэнгэрийн од нь л билээ л
Самсаа шархируулсан хагацалын дурсамж нь л билээ л
Санахгүй л байхын аргагүй миний л амраг нь

▌▌.
Тэргэл сар шиг миний л зүрхэнд мандсан
Тэр л нэгэн бүсгүйг хэний ч охиноор орлуулахгүй
Тэнэглэл дүүрэн орчлонд тэнэж би төөрлөө ч
Тэнгэрийн доор мөнхрөх хайраа бөхөөхгүй

Ганц л олдсон эрдэнээ...


Тэр надад таалагдаагүй.......

Бичсэн: Чойрын Хүү
16:47, 2010-10-12 .. Бичигдсэн: Шүлэг .. 42 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэр надад таалагдаагүй

Тэнэглэл дүүрэн үгс нь
Тэгш бус бие нь
Тээр болсон хандалт нь
Тэвэрт ихэдсэн шунал нь

Тэр надад таалагдаагүй

Үнэндээ надад таалагдаагүй

Үхэр тэрэг шиг явах нь
Үйлийн үр шиг ярих нь
Үзэх нүдийг үргээх нь
Үнсэх уруулыг зугтаалгах нь

Үнэндээ надад таалагдаагүй



Дөрвөн мөрт...

Бичсэн: Зоригт ван
18:43, 2010-10-07 .. Бичигдсэн: Шүлэг тэрлэв... .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Нисдэг болгон шувуу биш, шумуул ч байж болно
Нийлдэг болгон нөхөд биш ноход ч байж болно
Идсэн болгон хоол биш хор ч байж болно
Илсэн болгон нь сайн хүн биш саар хүн ч байж болно



(Нэг ийм бодол төрсийн надад тэгээл тэр.)



Тэг цэг хоёр

Бичсэн: Чойрын Хүү
17:21, 2010-10-07 .. Бичигдсэн: Санаашрал .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Цэг, тэг хоёр

Цэгүүдийн нийтгэл тэгийг үүсгэх үү
Тэгийн чанараас цэг үүсэх үү

Тэг, цэг хоёр

Тэгээс эхлэдэг хорвоо
Цэгээр дуусдаг гэж үү


Эх орны дуудлагыг яах бэ.?Одоо явах уу? , дараа явах уу?

Бичсэн: Чойрын Хүү
14:16, 2010-10-07 .. Бичигдсэн: Бодол .. 48 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг өглөө ширээн дээр алга дарам цаас. Аваад харлаа муундаг үүрэг энэ сануулсан Цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас гэнэ ээ. Ууг нь үүнийг олон удаа авч л байсан л даа. Харин энэ удаа гэгэлзээд байх юм аа. Явчихмаар ч юм шиг. Явахаар дараа жил дахиад л энэ өрсөлдөөн дунд ажил хайх хэрэг гарна даа. Ууг нь дараа жил би шалгалт өгөх хүн. Тэр болтол юм сурах хийх хэрэгтэй байдаг. Энэ залуусыг харахаар явчихмаар л байна. Амьдралаа бодоод үлдчихмээр. Над шиг олон залуус энэ шалтгаанаар цэрэгт явахгүй байгаа байх даа. Ууг нь хуулиндаа ажлын байр хадгалах тухай байдаг бол сайхан л байна. Даанч...


...***ЭНД биш ТЭНД л очмоор***...

Бичсэн: luna
15:08, 2010-10-06 .. Бичигдсэн: Шүлэг биш шүлэгүүд минь .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
      Зүрх минь нэг л зүйлийг хүснэ

Гэвч юуг гэдгийг нь би өөрөө ч үл мэднэ

Бодол минь өтгөн мананд төөрнө


Буцах замыг нь хэн ч үл олно.

Хаа нэгтэйгээс нэгэн дуу хоолой

Хаачих ёстойг минь хэлээд өгөөсэй

Энд л биш бол өөр хаана ч очсон

Эрхбиш эндээс дээр...

2010.10.05......12:10.... 

...


Р.ЧОЙНОМ : НАМРЫН ТУХАЙ БОДОЛ

Бичсэн: Чойрын Хүү
14:59, 2010-10-06 .. Бичигдсэн: Тайтгарал .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.

Алаг утсаар захалж оёсон
...



Тал нутагт минь ирэх намар...

Бичсэн: Чойрын Хүү
12:47, 2010-10-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Эргэн хурган хоргодох нялххан дэгдээхэй
Эмжээр сэмлэн аяглан ирвэлзэх салхин
Ээл бүлээхэн наран тушаа хөврөх цуваа
Энэ тал нутагт минь намар ирсэний дохио

Шархан дэрс, борогхон өвсөн найгаад л
Шанд бараадсан айлууд хаяа холдон нүүгээд л
Шатаам халах наран шартаа юу гэлтээ мэлийгээд л
Шаргалхан тал нутагт минь намар ирсэний дохио

Гүүн зэлэн дээр өнжих унага босоо зүүрмэглэж
Гүүргийн ...


Би нутгаан эргэлээ........

Бичсэн: Чойрын Хүү
12:46, 2010-10-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Цоорхойн рашаанаасаа дотроо дэвтээж
Цайдамын нуурнаасаа доголоон тэгшилж
Цагаан тэмээтийн дэрсэнд гунигаан тээглүүлж
Царцаагын энгэрт өвгөдөөн эргэлээ. Би нутгаараа явлаа

Хүрээн ногооны шагшуурганд шувуудтай дууллаа
Хүхээгийн голын зүлгэнд хүүхэд насаан дурслаа
Хүрэн улаахан чулуудтай хөлөөн ханьсууллаа
Хүн хүний нутгаан гэх сэтгэлийг өөрөө мэдлээ

Үлгэрт гардаг өвгөн Сүмбэр минь өв...


{ Сүүлийн хуудас } { 15-р хуудас Нийт хуудасны тоо: 86 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний бас нэгэн ертөнц

Ангилалууд

Хэдэн чухал санаа
Миний дотроос

Сүүлийн бичлэгүүд

Гэртээ ирлээ....
Яасан ч өчүүхэн бодолтой, өчүүхэн дотортой хүн байсан юм бэ дэ? чааваас...
(гарчиггүй)
Инээмсэглэл...
Би өчүүхэн нэгэн... юм байна...
Ганцаардаад байна...
Дотно...
Өнөөдөр миний төрсөн өдөр...
Талархлын хүч...
Hi guys...
Миний дотроос
Тэнгэр ч миний хязгаар биш...
Сайн байна уу хэмээн тантай мэндэлье...

Найзууд

Зоригт ван
Алтангадас
gereltuya
amigo
luna
Telmen
Чойрын Хүү